СИНГАПУР УЛС

Сингапур нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, ИндонезийнРиау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.
Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг “амтлагчийн зам” дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо “Британийн хамгийн том ялагдал” хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.
Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.
Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловчпарламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.

tigersky1

“Tiger Sky” Tower /Бар тэнгэрын цамхаг/

Газраас дээш 110 метр (360 ft) өргөгдсөн ба далайн төвшинөөс дээш 131 метр өндөр энэ цамхаг нь аялагч, зочдод Sentosa /Сентоза/, Singapore мөн өмнөд арлуудын бүхэлд нь харах боломжийг бүрдүүлдэг. Цэлмэг өдөр Malaysia /Малайз/, Indonesia /Индонез/ улсуудыг ч харах боломжтой.

Merlion Statue /Арслан загас/ хөшөө

The-merlion_Statue

Арслан толгойтой, загасан биетэй, далайн давалгаан дээр байрласнаар дvрслэгдсэн байдаг Сингапур улсын vндэсний бэлгэ тэмдэг нь Мерлион юм. Дорно зvгийг чиглэн харж Фэнг-Шvйгийн хамгийн өлзийтэй сайн байрлалаар баригдсан гэж vздэг энэхvv хөшөөн дээр ” Мерлион нь бvхий л зочдыг Сингапурт тавтай морилохыг бэлгэдэн баригдсан” хэмээн бичсэн байдаг. Мерлион логог бэлэг дурсгалын хорооны гишvvн, Ван Клиф Аквариумын менежер Фрейзер Бруннер гэгч анх зохион бvтээжээ. 1964 оны 3-р сарын 26-ний өдөр Мерлион-г Сингапурын Аялал Жуулчлалын газар бэлгэ тэмдгээ болгосон төдийгvй тvvнээс 2 жилийн дараа буюу 1966 оны 7 сарын 20-нд албан ёсоор бvртгvvлсэн байна. Хэдийгээр 1997 онд тус улсын аялал жуулчлалын газар хэд хэдэн шинэ логотой байсан ч Мэрлиан нь нийт Сингапурчуудын сэтгэлд хамгийн их нийцсэн лого болж чадсан учраас зөвхөн зөвшөөрлийн дагуу ашиглах бэлгэ тэмдэг болгон хамгаалжээ.
Харин Арслангийн амнаас ус оргилох санааг анх Сингапурын Их сургуулийн дэд захирал, Филиппин улсад суух Элчин Сайд Квон Сэй Хёон санаачилж байсан аж. 1972 оны 8 дугаар сард барьж дуусгасан Мерлион хөшөөг анх Сингапур голын эх, Мерлион парк дотор хадны хошуун дээр байрлуулж байжээ. Ерөнхий Сайд И Квон И-гийн төрсөн өдрөөр буюу 1972 оны 9 дvгээр сарын 15-ны өдрийн оройн 8 цаг 45 минутанд Мерлион -г албан ёсоор нээсэн байна. 1997 онд Эспланад гvvр ашиглалтанд орсноор Мерлионы байрыг халхлах болсон тул шинэ газар байрлуулах хэрэгтэй болсон аж. Харин энэхvv хөшөө бол сvvлд шинэчлэгдэн баригдсан. 2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Мерлион цахилгаанд цохиулан гэмтсэний улмаас засвар хийгдэн энэ оны 3 дугаар сарын 18-наас усан оргилуур нь ажиллаж эхлэжээ.

Underwater World and Dolphin Lagoon /усан доорх ертөнц ба дельпиний арал/

dolphin-lagoonУсан доорх ертөнц бол далайн музей юм. Тус музей нь сентозагын баруун хэсэгт оршдог. 1991 онд байгуулагдсан энэ музей нь 250 төрлийн цэнгэг усны амьтад байдаг. Далайн музей нь газар доор байдаг ба Могой, яст мэлхий, могой загсаас ахуулаад төрөл бүхийн загасыг 83 метр шилэн цонхтой хонгилоор явж, харах боломжтой.

Songs of the Sea /Далайн аялгуу/

Sentosa Island tour - song of the seaУсан оргилуур, гайхалтай өнгөөр сүлэлдэх, гэрлийн зохицол болсон лазерын шоу, ёслолын буудлага зэргийг Мagical sentosa /Межикал Сентоза/ үзүүлбэрээс харах юм

Fort Siloso /Силосо хамгаалалт/

PIX_2199Арлын баруун хэсэгт байрлах их буу, өдгөө хүртэл хадаглагдан үлдсэн болно. Энэхүү их бууг 1880 онд англичууд “Keppel harbor” Кепл харборыг хамгаалж байсан. Үүнийг сүүлд шинэчлэн 2-р дайны турш өрнөдчүүдээс “Singapore”-г хамгаалж байсан. 1939 онд 150 мм ийн марк 2 буунуудаар ба 12 хурдан галлагч бутлагч буунуудаар цэвсгэлсэн. Цэвсгийн агуулахууд, хуаран, хонгилууд буунуудын байрлалууд буюу цэрэг армийн зүйлүүд нь өдгөө зочид, аялагчдад нээлттэй болж байна. Мөн 17 р зуунаас дэлхийн 2-р дайн хүртэлх буунуудын цуглуулгыг үзэж болно. Өмнөн энэхүү газар английн цэргүүд байсан ба тэдний том хэмжээний зураг кино бичлэг, хавтаст хэргийн томоохон хэмжээний үзэсгэлэн байдаг.

MegaZip Adventure Park /МегаЗип адал явдалт парк/

Megazip“Imbuah” уулын оргил дээр байрлах МегаЗип адал явдалт парк нь Сингапурын анхны адал явдалт хүрээлэн юм. Энэ нь азидаа хамгийн урт дүүжин замтай юм. Чөлөөт уналтын шүхэрээр унж байгаатай адил 12 метр өндөр олсон замаар доош буух, ууланд авиралтын ханаар өгсөх гэх мэт таны авхаалж самбааг шаардсан олон сонирхолтой зүйлс энд байдаг.

Sentosa Luge & Skyride (сэнтоса өргөгч ба тобогган чарга)

lugeskyrideШинэ Зеландаас гаралтай энэхүү тэрэг нь 3 дугуйтай, залууртай, ямар нэгэн моторгүй бөгөөд 650 метр уулын уруу хурдтай бууж Силоко эрэг дээр төгсөнө. Чаргаар уруудах замын төгсгөлд өргөгч байх ба түүгээр уулын өндөрлөгт гарч эргэн тойрноо харах, мөн тобогган чаргандаа сууж эргэн уруудах зориулалттай юм.

“Марина бэй сэндс” Зочид буудал

2011 оны 2-р сард үүд хаалгаа нээсэн Марина Бэй Сэндс аялал жуулчлалын цогцолборын барилга 8 тэрбум орчим доллараар үнэлэгдэж байгаа юм. 500 ширээ, 2500 тоглоомын машин бүхий тус цогцолбор 2500 өрөө бүхий зочид буудалтай. 100 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай үзэсгэлэн, хурлын танхим, урлагийн музей, худалдааны төв, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудтай тус цогцолборын барилгын орой дээр орших Скай паркаас Сингапурыг бүхэлд нь харах боломжтой. Скай паркын орой дээрх аварга том усан сан байрладгаас гадна шөнийн клубууд, кафенууд байрладаг.

Сингапурын алсыг харагч

world-undur-alsiig-haragch_500x500Нийт тус бүр 28 хүний багтаамжтхй 28 капсултай алсыг харагчаар 30 минутын турш Сингапурыг бүхэлд нь харах боломжтой.

Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан 2001-2013 © Эйрлинк Монголиа ХХК